Нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хуваарийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, Нийслэлийн нутгийн захиргааны ордонд 5 иргэнийг 3 асуудлаар хүлээн авч уулзан, дараах асуудалд хариу тайлбар, мэдээлэл өгч, зарим асуудлыг тодруулж эргэн мэдээлэхээр шийдвэрлэв.

Монгол угсаа констракшн ХХК

О.Мөнхжаргал. Манайх Хан-Уул дүүгийн 4-р хорооны Хүүшийн аманд газар эзэмшдэг. Ковид болон санхүүгийн улмаас зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн. Төлөвлөлтөө бас өөрчлүүлэх хүсэлтэй байна. Учир нь энэ хавьд сургууль цэцэрлэг ядмаг байдаг учраас 2 цэцэрлэг, 15 давхар  үйлчилгээний барилга болгомоор байна. Одоо бид яах естой вэ?

Мандал Алтай констракшн ХХК

Б.Хонгорзул, А.Ганхуяг. Манайх Чингэлтэй дүүргийн 1-р хороонд үл хөдлөх эзэмшдэг. Эртний барилга ашиглалтын шаардлага хангахгүй барилга, бид шинэчлэн конторын барилга барих хүсэлтэй байна. Хүсэлтээ 9-р сарын 25-ны өдөр өгсөн. Гэвч манайх хөршийн санал зөвшилцөхгүй байгаад сэтгэл их зовж байна.

Зүүн Хүрээ СӨХ

Сууц өмчлөгчдийн холбооны тэргүүн Ч.Батаа, С.Жархын. Бид Зүүн Хүрээ хотхоныг төлөөлж ирсэн. Манай хажууд зочид буудал болон баар барих гэж байна гэсэн мэдээлэлд иргэд эсэргүүцэлтэй байгаа, маш их уур бухимдалтай байна. Манай байршил хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд нягтрал ихтэй бүсэд орсон байгаа. Бас нэг шалтгаан гэвэл Толиман ХХК гэх аж ахуйн нэгж манай барилгын аюулгүй байдал талаасаа зүүн урд талын барилга руу гал командын машины орох гарах орцыг хааж барилгын ажлаа эхлүүлсэн. Бид удаа дараа гомдол гаргахад тодорхой хариулт авч чадаагүй.

Уулзалтад Ерөнхий Архитекторын ажлын албаны Хот байгуулалтын баримт бичиг хариуцсан мэргэжилтэн Ц.Лхагважав, Газрын даргын шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн Т.Арман нар оролцов.