Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ. Иймд Монгол эх орныхоо  тусгаар тогтнол, үнэт зүйлийн эх өв болсон эрхэм ТАНД  “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийн мэндийг хүргэж, сайн сайхныг ерөөе.