Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүчтэй газар хөдлөлтийн баллыг тодорхойлох багаж, төхөөрөмжийг Баянгол дүүргийн 16-р хороо, Баянзүрх дүүргийн 41-р хороо, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Хан-Уул дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт суурилуулан урт хугацаанд хамтран хэмжилт, судалгаа хийн эдгээр станцуудын хэвийн үйл ажиллагаа болон хүчтэй газар хөдлөлтөөр үүссэн чичирхийллийг Нийслэлийн онцгой байдлын байгууллагатай хамтран хяналт хийж ажиллаж байна.