Газрын даргын 2024 оны А/15 дугаар тушаалаар батлагдсан Ёс зүйн дэд хороо нь 7 гишүүнтэйгээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлж, бусад холбогдох дүрэм, журамд нийцүүлэн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. 2024 оны төлөвлөгөөнд туссаны дагуу дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэв.
- Шинээр томилогдсон 16 албан хаагчдад 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, бусад холбогдох дүрэм, журмуудыг танилцуулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар албан хаагчдад дараах мэдээллүүдийг хүргэж, шинээр томилогдсон албан хаагчид цаашдын ажилдаа хууль, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллахаар болов. Тухайлбал:
• Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль
• Авлигын эсрэг хууль
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
• Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм
• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам
• Байгууллагын дүрэм
• Хөдөлмөрийн дотоод журам
• Газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны ажиллах журам
Мөн Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл, харилцаа, хандлага, хувцаслалт, ажлын байрны эмх, цэгц, цаг ашиглалт зэрэг мэдээллүүдээр ЗӨВЛӨМЖ боловсруулж, танилцуулан, ажлын өрөөнүүдэд байршуулав.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог хангаж, авлигын эсрэг НЭГДЬЕ аяныг орон даяар зарласан. Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм. Тус аяны хүрээнд Авлигатай тэмцэх газраас боловсруулан гаргасан авлигатай холбоотой хэвлэмэл хуудас, зурагт мэдээллүүдийг албан хаагчдад танилцуулан, ажлын байранд байршуулж ажиллалаа.