Дүрэм батлах тухай

Дүрэм батлах тухай

2019 оны 04 сарын 09-ний өдөр                                  Дугаар А/282                                              Улаанбаатар хот

Дүрэм батлах тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Дүрэм батлах тухай” А/681 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН

Google+ Linkedin