Пос машин ашиглан үйлчилгээний төлбөр төлөх боломжийг бүрдүүлэв

Пос машин ашиглан үйлчилгээний төлбөр төлөх боломжийг бүрдүүлэв

Хот байгуулалт, хөгжлийн газраас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Монголбанк болон нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран тус газраас иргэн, ААНБ-д үзүүлж буй барилга, байгууламжид хаяг дугаар олгох, тоон болон зурган мэдээллээр үйлчлэх, барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөлт оруулах, архивын лавлагаа олгох зэрэг 5 төрлийн үйлчилгээний төлбөрийг VX520C маркийн 5 ширхэг пос машины тусламжтайгаар нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд иргэдийн хурууны хээ уншуулан, төлбөр төлөх боломжийг ханган ажиллаж эхлэв.

Google+ Linkedin