Солонго 1, 2 орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэгчдийг хүлээн авч уулзав

Солонго 1, 2 орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэгчдийг хүлээн авч уулзав

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллыг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих төслийг хэрэгжүүлж буй албаны хүмүүсийг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хүлээн авч уулзлаа.

            Уулзалтын үеэр Хот байгуулалт, хөгжлийн газраас Буянт-Ухаа 2, 3 хороолол болон Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар танилцуулсан бол Төрийн орон сууцны корпорациас 4320 айлын 60 орон сууцны барилга, 1250 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг, 780 авто гражийн барилга бүхий 17,5 га газарт хэрэгжих “Солонго-1” хороолол, 3,65 га-д баригдах 682 айлын 10 орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг бүхий “Солонго-2” хорооллын  танилцуулгын хийв.

Төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын тал “Солонго-1”, “Солонго-2” хорооллын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас Монгол улсад мөрдөгдөж буй норм, дүрэмд нийцүүлж ажиллах талаар санал, зөвлөмжийг өглөө.

Google+ Linkedin