Төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил үе шаттай хийгдэж байна

Төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил үе шаттай хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/637 дугаар захирамжаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын зуухнуудыг үе шаттайгаар татан буулгаж, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын техникийн нөхцөл олгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тус ажлын хэсэгт орж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар 2017-2019 онуудад хийгдэж буй дулааны шугамын ажил, дулаанд холбогдох хүсэлт гаргасан 1200 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээлэл, техникийн нөхцөл олгоход тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн 1000, Дамбадаржаа дэд төвүүдийг дулааны шугам сүлжээнд холбох ажлын явц, 2020 онд дулааны шугам сүлжээнд холбох төсвийн санал, төслийн хүрээнд хийгдэх цахилгааны өргөтгөлийн ажлуудын танилцуулга хийгдсэн байна.

Google+ Linkedin