Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамжтай болох ажил хийгдэж эхэллээ

Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамжтай болох ажил хийгдэж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнгөрсөн сард хүлээн авч уулзахдаа Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж байгуулах асуудлаар санал солилцож байсан. Уг ажлын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаалаар Парис хотын нэрэмжит гудамжны байршлыг тогтоох, “Гудамж, зам, талбайн нэрийг өөрчлөх, нэрэмжит болгох комисс”-т холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгээс Парис хотын нэрэмжит болгох гудамжны байршлын судалгаа, саналыг боловсруулан Газрын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан Францын элчин Сайдын яамны тэргүүн зөвлөх Никола Лакот нарын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр тус байршлуудтай газар дээр нь танилцаж ажиллав.

Google+ Linkedin