Нийслэлийн ерөнхий  архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны явцтай танилцлаа

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны явцтай танилцлаа

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03, 02-01/04 дүгээр шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 15 удаагийн захирамжаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн 162 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан юм.

Үүнээс Нийслэлийн хэмжээнд төсөл хэрэгжүүлж буй

Хан-Уул дүүрэгт:

  • 2-р хорооны 19-р хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрны төсөл хэрэгжүүлэгч – “Фүжи констракшн” ХХК;
  • 2-р хорооны 19-р хороололд байрлах нэхмэлийн 3,4, 8, 9-р байрны төсөл хэрэгжүүлэгч  – “Эм эм жи капитал” ХХК, “Асиан сити” ХХК;
  • 3-р хорооны арьс ширний 26-р байрны төсөл хэрэгжүүлэгч – “ОХС” ХХК;
  • 3-р хорооны БҮК 53, 54-р байрны төсөл хэрэгжүүлэгч – “Шинэ гэр түншлэл” ХХК;

Баянгол дүүрэгт:

  • 1-р хорооны тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17, 18, 20 -р байрны төсөл хэрэгжүүлэгч – “Тэргүүн чансаа” ХХК;
  • 1-р хорооны давхрын 13, 14, 15, 16-р байрны төсөл хэрэгжүүлэгч – “Алтан трейд” ХХК-ны барилгыг ажил явагдаж буй байршил дээр очин, ажлын явц, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар төсөл хэрэгжүүлэгч, оршин суугч иргэдтэй зөвшилцлөө.

Мөн цаашид энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр иргэдийн ажиллах, амьдрах таатай нөхцөл бүрдэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдал, шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр хотын өнгө үзэмж болон нийгэм эдийн засагт эерэгээр нөлөөлж хотын бүтээн байгуулалтад том хувь нэмэр оруулах юм.

Google+ Linkedin