Усны барилга байгууламжийн инженерийн сул орон тооны зар

Усны барилга байгууламжийн инженерийн сул орон тооны зар

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Улаанбаатар хотын хэмжээнд инженерийн бэлтгэл арга хэмжээний ажил үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний болон борооны ус зайлуулах шугам сүлжээний судалгаа, урьдчилсан тооцоо, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах,  төлөвлөлтийн шийдэлд хяналт тавин хэрэгжилтийг хангуулах;
  • Байгууллагын стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг боловсруулахад санал өгч оролцох, тухайн оны зорилтын хэрэгжилтийг тооцох, дүн шинжилгээ хийх;
  • Төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах асуудлаар мэргэжил, онол арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэгээр хангах;
  • Төлөвлөгөөт болон даалгаварт ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх;
  • Усны барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын тооцоо боловсруулах, төсөв зохиох;
  • Бусад мэргэжлийн инженер, техникийн ажилтан нартай зураг төслийн ажлын үе шатанд нягт уялдаа холбоотой байж хамтран багаар ажиллах.

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар

Хаяг: Чингэлтэй дүүрэг 1-р хороо Бага тойруу

Хангарди ордон 11 давхар 1008 тоот

Холбоо барих утас: 320461

Google+ Linkedin