Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг энэ сарын 21-25-ны өдрүүдэд ажиллана

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг энэ сарын 21-25-ны өдрүүдэд ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” Хот байгуулалт, хөгжлийн газарт 2019 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд тус газарт ажиллаж байна.
Улсын үзлэгийн ажлын хэсэгт ажлын хэсгийн даргаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Б.Алтанзул, Архивын Ерөнхий газрын Цахим сангийн төвийн эрхлэгч Г.Хонгорзул, ажлын хэсгийн нарийн бичгээр Архивын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Энхсаруул, Архивын Ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн, улсын байцаагч О.Тунгалаг, Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Бямбаа, Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Р.Жавзандулам нар ажиллаж байна.
Ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх”, “Байгууллагын архивын ажлыг дүгнэх”, “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэх”, “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй ажлыг дүгнэх” гэсэн үндсэн 4 үзүүлэлтийн дагуу ажиллаж, зөвлөмжийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах юм байна.

Google+ Linkedin