Журмын хэрэгжилтэд саналаа өгнө үү

Журмын хэрэгжилтэд саналаа өгнө үү

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг Хот байгуулалт, хөгжлийн газар шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан тухайн журмын хэрэгжилтэд олон нийтийн санал авч байна.
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал s.bolormaa@mpa.ub.gov.mn хаягаар хүлээн авах болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хот дахин хөгжүүлэх хэлтэс
“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319

Google+ Linkedin