Хариуцлагатай зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа

Хариуцлагатай зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, 2019 оны “Түүхий нүүрсний тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтны хуваарь”, “Нийслэл дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаанд 24 цагаар хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын удирдамж”-ийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, орлогч дарга Ч.Бум-Эрдэнээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй баг нийслэлийн шуурхай алба болон 6 дүүрэг, Таван толгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийн ирүүлж буй мэдээнд хяналт тавин нэгтгэн, хариуцлагатай зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Таван толгой түлш ХХК үйлдвэр нь 23.00 цагийн байдлаар хэвийн үйл ажиллагаатай 11 шугам, 3 ээлжээр ажиллаж байна. Орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэр дээр очиж цагийн байдлыг шалгаж мэдээлэл авч ажилласан ба үйлдвэрийн 11 шугам, ачилт, түгээлтийн ажиллагаа хэвийн явагдаж интернет, сүлжээ доголдол гарсныг хэвийн байдалд оруулан ажиллаж байна.

Google+ Linkedin