2019 оны тайлангийн хурал боллоо

2019 оны тайлангийн хурал боллоо

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны жилийн тайлангийн хурал энэ оны 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайланг газрын дарга Б.Ууганбаяр танилцуулж ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.

“Тэргүүний барилгачин”-аар ЗСХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Бадамханд
ЕААА-ны ТЭЗҮ хариуцсан мэргэжилтэн В.Мөнхжаргал,
“БХБЯ-ны Хүндэт жуух бичиг”-ээр мэргэжилтэн Б.Амарсанаа, Т.Соёл-Эрдэнэ
Хүндэт жуух бичиг Н.Бат-Өлзий, Д.Өлзийжаргал, Ц.Цогтжаргал
“НИТХ Хүндэт тэмдэг”-ээр мэргэжилтэн Ц.Хулан, Б.Оюунтуяа
“Нийслэлийн тэргүүний ажилтан Цол тэмдэг”-ээр ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, ахлах мэргэжилтэн О.Баярмаа, Т.Болор

“Сангийн яамны Жуух бичиг”-ээр эд хариуцагч Ш.Отгонтуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр инженер С.Пүрэв-Очир нар шагнагдлаа.
Ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Google+ Linkedin