Байгууллагын даргын мэндчилгээ

Эрхэм Таныг Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийслэлийн хот төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь үйл ажиллагаандаа уламжлалд суурилсан шинэчлэлийг бэхжүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулиар хүлээсэн чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомжийн хүрээнд шуурхай хэрэгжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж, байгууллагын үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхөд манай цахим хуудас чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Та манай цахим хуудаснаас эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.

Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Google+ Linkedin