Сэдэв: Налуу зам /хүртээмжтэй төлөвлөлт бүтээлч ажил/

Сэдэв: Налуу зам /хүртээмжтэй төлөвлөлт бүтээлч ажил/

2019 оны хот төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан бүтээлч санаачлагчтай ажлын нэр “Хүртээмжтэй төлөвлөлт” бөгөөд үндсэн зорилго нь Улаанбаатар хотын төвийн одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хуучны гэх 1990 оноос өмнө баригдсан буюу 30 аас дээш настай олон нийтийн барилгын хүртээмжийг энгийн жижиг элементээр нэмэгдүүлэхэд оршино.

Хүртээмж гэдэг нь асар том цар хүрээтэй ойлголт бөгөөд энгийнээр хүний амьдрах, ажиллах бүх орчин нөхцөлд ямар ч насны ямар ч хүнд ойлгомжтой хялбар ашиглагддаг байх боломж бүрдсэн нөхцөлийг хэлнэ. Үүний тулд бид ажилдаа шинээр барих барилга, байгууламжийн төлөвлөлтийн анхан шат  архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зурагт энэ бүх боломжийг бүрдүүлсэн байх шаардлагыг тавьж ажилладаг. Гэвч хотод  хуучны буюу одоо баригдсан барилга байгууламжуудад хүртээмжийн чанар дутагдаж байгаа илэрхий байна.

Бүтээлч санаачлагчтай ажлаараа хүртээмжийн чанарыг нэмэгдүүлэх хамгийн энгийн элемент болох “налуу зам” гэсэн сэдвээр судалгаа хийж бодит болгох үүднээс олон нийтийн томоохон төв болох Соёлын төв өргөө, Төв шуудан гэсэн 2 байршилд техникийн зураг, төсөв гарган Нийслэлийн ерөнхий архитектороор батлагдсан альбом зураглал, танилцуулгыг барилга эзэмшигчид хүлээлгэн өгсөн. Нийслэлийн хэмжээнд 1990 оноос өмнө баригдсан нийт 559 олон нийтийн барилга байгаагаас сургууль-141, цэцэрлэг-222, эмнэлэг -53, Соёл урлаг олон нийтийн барилга -143 байна. Үүнээс 50-с дээш насжилттай буюу 1970 оноос өмнө баригдсан нь 121, 1970-1990 оны хооронд баригдсан 438 барилга үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр барилгуудын багагүй хэсэг нь хотын төв хэсэгт хамгийн их олон нийтэд үйлчилдэг барилга байгууламжууд байна.

Ийм учир нийт Архитекторууд уран бүтээлчид та бүхнийг дээрх барилгуудаас сонгон барилга эзэмшигчидтэй зөвшилцөн өндөр настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүн бүрийн хэрэгцээ шаардлагыг хангуулсан хотын дизайн өнгө үзэмж нэмэгдүүлэх, өвөрмөц онцлогтой шинэ шилдэг санаа гарган “налуу зам” сэдвээр хүртээмжийн чанарыг нэмэгдүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.

Google+ Linkedin