Хот байгуулалт, хотын стандартын газар “Нямжав урлан” сантай хамтран зохион байгуулдаг уламжлалт “Хүүхдийн баяр”-ын зураг, бүтээл, Монгол бичгийн цэвэр бичгийн уралдааныг 15 дахь жилдээ албан хаагчдын хүүхдүүдийн дунд зохион байгуулж Нийслэлийн Ерөнхий архитектор Г.Батзориг, ахмад архитектор Ц.Хорлоо нар өнөөдөр шагнал гардууллаа.

Энэ жил

  • “Манай гэр бүл” сэдвээр 6-9 насны ангилалд гар зураг,
  • “Миний хот” сэдвээр 10-13 насны ангилалд зураг, нэхмэл, наамал, оёдол, баримал зэрэг бүтээл,
  • “Монгол орны бахархал” сэдвээр 14-16 насны ангилалд Монгол бичгийн цэвэр бичилтийн уралдааныг зохион байгуулж 26 авьяаслаг хүүхэд бүтээлээ ирүүллээ.

Тус газрын 5 албан хаагч шүүгчийн бүрэлдэхүүнээр ажиллаж ангилал тус бүрд 10 оноогоор дүгнэж нийт онооны нийлбэрээр шалгаруулалтыг явуулж дүнгээ гаргалаа.

Үүнд: 6-9 насны ангилалд  1-р байр сурагч Д.Сод-Уянга   

                                              2-р байр сурагч Э.Амирлан 

                                             3-р байр сурагч А.Энх-Эрдэнэ 

10-13 насны ангилалд 1-р байр сурагч Х.Энгүүн 

                                                  2-р байр сурагч Х.Содхүү 

                                                 3-р байр сурагч Г.Анангоо    

14-16 насны ангилалд 1-р байр сурагч А.Нандин-Эрдэнэ

                                                2-р байр сурагч Э.Анударь 

                                               3-р байр сурагч Ц.Анар