Нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3 асуудлаар 5 иргэнийг хүлээн авч уулзлаа.
1. Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн П.Даваажав
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компани Грийн ресурс ХХК-ийн төслийн асуудлаар
Төсөл хэрэгжүүлэгч Грийн ресурс ХХК-ийн үйл ажиллагааны талаар сайтар судалж, дэлгэрэнгүй мэдээллийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн иргэний өргөдөлд (№0230915020) албан бичгээр хариу хүргүүлэхээр үүрэг болгов.
2. Иргэн Д.Дашдорж
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, VII нэгж хороололд барилга барих хүсэлт өгсөн асуудлаар төлөвлөлтийн шийдэл танилцуулах асуудлаар
Төлөвлөлтийн шийдэлтэй танилцаж 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
3. Иргэн М.Анхцэцэг, М.Мөнхбаяр
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Аялал жуулчлалын цогцолборын загвар зураг батлуулах талаар
Баталсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг баталгаажуулав.
Уулзалтад Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Бадамханд, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уул, Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Мэндсайхан, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор болон холбогдох ажил хариуцсан мэргэжилтнүүд байлцав.