Нийслэл Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж буй түүхэн үйл явцад 20 минутын хот, авто замын түгжрэлийг бууруулах шийдэл болон олон төвт хотын тогтолцоонд салбарын боловсон хүчинг татан оролцуулах зорилготойгоор их, дээд сургуулийн Хот төлөвлөлт, Архитектур, Газар зохион байгуулалтын салбарын оюутан, судлаачид, мэргэжлийн холбоодын хүрээнд “ОЛОН ТӨВТ ХОТ- ИРГЭДИЙН ОРОЛЦОО” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Хурал 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10:00 цагт Нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор байрны 1 давхрын “Хүндэтгэлийн танхим”-д болно.
Шагналт 5 байр шалгаруулна. Үүнд:
- Тэргүүн байр – Өргөмжлөл, 1.500.000 төг
- Дэд байр – Өргөмжлөл, 1.000.000 төгрөг,
- Гутгаар байр – Өргөмжлөл, 500.000 төгрөг,
- Тусгай байр 2- Өргөмжлөл, 200.000 төгрөг.
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын илтгэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хэвлэмэл болон файлаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Дэд төв, дагуул хотын хэлтэс (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор “Б” байр, 1021 тоот) болон (n.myadagbadam@uda.ub.gov.mn) цахим шуудангаар хүлээн авна.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн оролцогчдын бүтээлийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олон нийтэд хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Хот байгуулалт, хотын стандартын газрын 72707700 болон 88068039, 88314142 дугаараас лавлана уу.