Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бэлтгэл ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засаг, байгаль орчин, газар нутгийн одоогийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, цаашдын нийгэм эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүдтэй нийцүүлэн тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа болон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг дахин шинэчлэн орон зайн оновчтой төлөвлөлт, цаашид авах арга хэмжээний талаар Дэлхийн банкны төлөөлөл, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлага, Хот байгуулалт, хөгжлийн газрын албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар 20 дугаар хорооны үйлдвэрийн хэсгийн газрыг Эмээлт эко аж үйлдвэрийн паркруу үе шаттайгаар нүүлгэх, үйлдвэрийг нүүлгэсэн хэсэгт нөхөн сэргээлт хийх ТЭЗҮ, Барилгажилтын төслийг боловсруулах ажлыг зохион байгуулахаар санал солилцов.