Дэлхийн банк группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн ухаалаг хотуудын түншлэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Бизнес инновац хөгжлийн газартай хамтран орон зайн өгөгдөл ашиглагч байгууллагууд, баг, хамт олны дунд өгөгдөлд түшиглэсэн төслийн концепц боловсруулах уралдаан зарлаж байна.
Зорилго: Ухаалаг, ногоон, гамшигт тэсвэртэй Улаанбаатар хотыг төлөвлөх, хөгжүүлэхэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хот байгуулалтын орон зайн болон бусад нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжиж, түүний үнэ цэн, ач холбогдлын талаарх ойлголтыг бэхжүүлж, улмаар өгөгдөлд түшиглэсэн төслийн санааг хөгжүүлэхэд оршино.
Сэдвийн хүрээ :Оролцогчид нь дараах сэдвүүдийн хүрээнд орон зайн өгөгдлийг бусад нээлттэй өгөгдөлтэй хослуулан ашиглахад анхаарч төслийн санаагаа боловсруулна.
- Ухаалаг, аюулгүй хот (Иргэн төвтэй ухаалаг хотыг төлөвлөхийн тулд орон зайн өгөгдөлд суурилан шийдвэр гаргах нь нэн чухал. Өөрөөр хэлбэл асуудлаа өгөгдөлд түшиглэн ойлгохоос ухаалаг хотын концепц эхэлдэг. Энэхүү сэдвийн хүрээнд ялангуяа УБ хотод тулгамдаад буй нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй хотыг төлөвлөхийн тулд камержуулалтын системийг байршлын хувьд оновчлох чиглэлээр орон зайн өгөгдөлд суурилсан шинэлэг төслийн концепц боловсруулах)
- Ногоон, эрчим хүчний хэмнэлттэй хот (Ногоон,эрчим хүчний хэмнэлттэй хот төлөвлөхөд өнөөгийн барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээ аль байршилд илүү өндөр, ямар төрлийн үйл ажиллагаа тэнд явагдаж буй, ямар тохиолдолд хэмнэлт гаргах боломжтой гэх зэргээр дүгнэн шинжлэх, өгөгдөлд түшиглэсэн төслийн концепц боловсруулах)
- Гамшигт тэсвэртэй хот (Өнгөрсөн зун УБ хотод тохиолдсон үерийн гамшиг бидэнд ихээхэн сургамж өгсөн. Хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, бүсчлэл, барилга байгууламжийн байршлийн зураг зүй гэх зэрэг өгөгдөл, мэдээллийг үр дүнтэй ашигласан ямар төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, зарлан мэдээлэх төсөл хэрэгжүүлбэл үр дүнтэй байх талаар бодолцож төслийн концепц боловсруулах)
- Хэн оролцох вэ?
Орон зайн өгөгдлийг ашиглаж, шинэлэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ, өгөгдлийн шинжилгээний төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх сонирхол бүхий баг, хамт олон, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, старт-ап компаниуд, консорциум, нэгдэл байж болно.
Зохион байгуулалт
Дараах үе шаттай явагдана.
Бүртгэл: Оролцогчид онлайн формыг бөглөж бүртгүүлнэ.
Урьдчилсан шалгаруулалт: Бүртгүүлсэн оролцогчдын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нийт 8 төслийн концепцийг сүүлийн шатанд сонгон шалгаруулна. Нэг байгууллага хэдэн ч санал ирүүлсэн болно.
Концепц сайжруулалт: Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад зохион байгуулагчдын зүгээс төслийн концепцоо хэрхэн сайжруулах талаар санал зөвлөмжийг и-мэйлээр хүргүүлнэ.
Шалгаруулалт: Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 8 байгууллага, баг төслийн концепцоо танилцуулж, 15 минутын pitch илтгэл тавина. Шилдэг 3 төслийн санаа, концепцийг шүүгчид шалгаруулж, шагнал гардуулна.
Менторын үе шат: Шилдэг 3 төслийн концепцийг төсөл болгон боловсруулахад шаардлагатай зөвлөгөөг зохион байгуулагч байгууллагуудын зүгээс ментортой холбож өгөх замаар зөвлөгөө авах боломжоор хангана.
Санал болгож буй өгөгдлийн эх сурвалжууд:
- Хот байгуулалт, хөгжлийн газрын – https://ebarilga.ub.gov.mn/
- Төрийн нээлттэй өгөгдлийн портал – www.opendata.gov.mn
- OpenStreetMap
- Шилэн ажиллагааны цахим хуудас – www.shilen.gov.mn
- Үндэсний гео портал – https://nsdi.gov.mn/
- Холбогдох бусад байгууллагуудын нээлттэй өгөгдлүүд
- Шүүлт
Уралдаанд өрсөлдөх төслийн концепцийг дараах ерөнхий шалгуурын дагуу үнэлнэ.
Хамаарал ба иж бүрэн байдал (30 оноо): Өгөгдсөн 3 сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудал нь хамааралтай эсэх, төслийн концепцийн үе шатанд шаардагдах мэдээллийг буюу бүртгэлийн анкетад асуусан асуултуудад бүрэн хариулсан эсэх;
Шинэ санаа ба өгөгдлийг ашиглах байдал (30 оноо): Асуудлаа тодорхойлоод түүнийг шийдэхийн тулд технологи болон өгөгдлийг хэр зэрэг шинэлэг байдлаар ашигласан, өгөгдөл ашиглахад хэр зэрэг ач холбогдол өгсөн, ашиглах өгөгдлийн бүрдлүүдээ зөв тодорхойлсон эсэх;
Хэрэгжих магадлал (20 оноо): Төслийн хэрэгжүүлэх боломж хэр зэрэг бодитой байна, оролцогч талуудын сонирхлыг татах эсэх, эрсдэлүүдийг тодорхой ойлгож, бууруулахаар тооцож буй эсэх;
Үр нөлөө (20 оноо): Уг төслийг хэрэгжүүлэхэд хэр зэрэг үр нөлөөтэй байх, төслийн концепцийг өргөжүүлэх, өөр сэдэв, асуудлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой эсэх;
- Шагналын сан (програм хангамжийн лиценз, компьютер, таблет гэх мэт):
1-р байр – 5,500,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг
2-р байр – 3,500,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг
3-р байр – 2,000,000₮-тэй тэнцэх эрхийн бичиг
Зохион байгуулалтын хуваарь
– 12 сарын 8-ны 15 цагийн дотор бүртгүүлж, төслийн концепцоо ирүүлнэ.
– Зөвлөх баг 12 сарын 11-ний дотор ирсэн материалуудтай танилцаж, 8 төслийн концепцийг урьдчилан шалгаруулж, сайжруулах зөвлөгөөг оролцогч нарт и-мэйлээр хүргүүлнэ.
– 12 сарын 12-ны 17.00 цагт Улаанбаатар Инновацийн Төвд эцсийн шалгаруулалт явагдана. Шалгарсан баг төслийн концепцоо танилцуулах бөгөөд шилдэг гурван төслийн концепцийг шалгаруулан, шагналыг гардуулна.
– 12 сарын 26-ны өдөр хүртэл 2 долоо хоногийн хугацаанд шалгарсан 3 баг төслийн санаагаа нарийвчилсан төсөл болгон бичихэд шаардлагатай сэдэвчилсэн менторын зөвлөгөөг олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй товлосон цагт уулзаж, зөвлөгөө авах боломжоор хангагдана.
Бүртгүүлэх: https://forms.office.com/r/5Hcix4nFjv
Холбоо барих: (976) 88007870, 99059816