Нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, Нийслэлийн нутгийн захиргааны ордон, Ерөнхий архитекторын ажлын албан тасалгаанд зохион байгуулагдав. Нийт 4 асуудлаар иргэдийг хүлээн авч уулзан дараах асуудалд хариу тайлбар, мэдээлэл өгч, зарим асуудлыг тодруулж эргэн мэдээлэхээр шийдвэрлэв.
Иргэн Ш.Тунгалаг |
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 28 дугаар сургуулийн баруун талд байрлах өөрийн барилгаа Хот байгуулалт, хөгжлийн газрын мэдээллийн санд бүртгүүлж, барилгын хаяг дугаар авах хүсэлт өгсөн байсан. |
“Зиг Заг Авто төв” ХХК-ийн захирал Я.Бат-эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байршилтай үйлчилгээ, зочид буудлын барилга барих хүсэлтэй байгаа. Мэргэжлийн Зөвлөлийн 2023 оны 35 дугаар хурлаар орж дэмжигдсэн боловч хөрш болох иргэн н.Батаа, Каус гэх газруудтай зөвшилцөөгүйн улмаас одоох хүртэл ийм байдалтай байна. Норм дүрмийн дагуу яваагүйгээс болж хохиролд орж болзошгүй тул эрсдэлээ сайн тооцоолох хэрэгтэй. |
Эбосорт Сийдэм ХХК захирал З.Мөнгөнхуяг |
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. 05 дугаар сард хурлаар ороод 60 хоног хүлээсэн. Би хүсэлтээ 2 сард өгсөн. Одоо барилгаа эхэлсэн бас хажууд нь 2 суурь байгаа. Би www.еgazar.gov.mn руу орж харахаар миний барилга төлөвлөлтийн талбай дотроо байсан. |
Баян үзүүр хайрхан ХХК захирал Нурбек |
Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгосон эзэмших эрхийн гэрчилгээтэй 678 м2 газарт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн МЗХ2018/24-010 дугаартай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, Загвар зураг баталсан. Одоогоор барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй байгаа. |
Уулзалтад Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Энхтуул, Ерөнхий Архитекторын ажлын албаны мэргэжилтэн Ц.Лхагважав нар оролцов.