Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Огноо : 2020-04-15
Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармаг нэгж хорооллын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөл
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202004636
1. Хот байгуулалт, хөгжлийн газар нь Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармаг нэгж хорооллын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төсөл -ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

  1. Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн баталгаажуулсан өнгөт хуулбарыг ирүүлнэ.
  3. Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн өнгөт хуулбарыг ирүүлнэ.
    • Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагын 1.3.5 дахь заалттай тусгай зөвшөөрөл бүхий
    • Эсвэл Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дугаар тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагын  ЗТ-3.2 ба түүнээс дээш ангилалтай тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага байна.

4. Тус ажлыг хийж гүйцэтгэх голлох болон инженер техникийн ажилтны товч мэдээллийг ирүүлнэ.

5. Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гүйцэтгэсэн ажлын жагсаалт ирүүлэх бөгөөд гэрээ, актыг хавсарган ирүүлнэ.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт

7. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт

8. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.

9. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг үнийн саналын баримт бичигт ирүүлэх ба ингэхдээ хуудсны доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Дээрх тодорхойлолтууд нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 15:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг,  Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, 13 давхар, Утас: 315301

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.uda.ub.gov.mn

Google+ Linkedin