Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

  1. Хот байгуулалт хөгжлийн газар нь Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгажилтын судалгаа, загвар зураг, төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ажилчдын байр ЦАБ 14 дүгээр барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  2. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  3. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 40 дүгээр байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  4. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн ажилчдын байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  5. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Номын худалдааны ажилчдын байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  6. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн ажилчдын байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 1, 4, 6, 7, 10, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  8. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэвшил 36 дугаар байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  9. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Арьс ширний 19 дүгээр байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  10. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 6 дугаар байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  11. Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Авто засварын заводын ажилчдын байрны барилгын судалгаа, барилгажилтын загвар зураг, төсөл
  • Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл
  • Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/ 
  • Гүйцэтгэгч нь дараах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага байна. /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/ Барилга, хот байгуулалтын яамны ЗТ-3.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-8.1, ЗТ-11.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага байна.
  • Сүүлийн 2-н жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт
  • Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
  • Харьяалагдах банк, Нийгмийн даатгал, Нийслэлийн шүүхийн төрөлжсөн архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан авсан цахим тодорхойлолт /Тодорхойлолтуудыг тус тендер зарлагдсанаас хойш гаргаж ирүүлэх/
  • Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба дээрх заалтууд ижил үйлчилнэ.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/ хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

Хот байгуулалт, хөгжлийн газар

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг,  Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 13 давхар
1308 тоот, Утас: 11-315319

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.uda.ub.gov.mn

Google+ Linkedin