НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН III БАЙР БУЮУ “УРТ ЦАГААН” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАРИЛГЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ АЖЛЫН КОНЦЕПЦ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН III БАЙР БУЮУ “УРТ ЦАГААН” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАРИЛГЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ АЖЛЫН КОНЦЕПЦ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулж, уралдаанд нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12-17-ний өдрийн хооронд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан. Нийт 55823 иргэд санал өгч өргөн цар хүрээг хамарсан уралдаан болж өндөрлөв. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж нэгдсэн үнэлгээг гаргав. 

Тэргүүн байрыг  89.4 оноогоор “MGL E&C” ХХК, Шагналт байрыг 83.7 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК,  66.5 оноогоор “Маза Эм Эй Зэт Эй” ХХК  тус тус шалгарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн өмчийн ашиглалт, Үнэлгээний газрын дарга Ш.Үнэнбат нар шагналыг гардууллаа.

Google+ Linkedin