ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ТОХИЖИЛТЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ТОХИЖИЛТЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн.

Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм. Төслийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 2020 оны 05 дугаар сарын 27 ны өдөр зохион байгуулж, Хот байгуулалт хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Монголын урлагийн зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх нар ороцлоо. Төслийн хүрээнд тохижилтын зураг төсөл нь 2019 онд батлагдаж, музейн хэрмэн хашаан доторх орчны тохижилтын ажлыг “М Си Эс Холдинг” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн зөвлөл нь хийж гүйцэтгэсэн. Музейн хэрмэн хашааны гаднах тохижилтын ажил буюу олон нийтийн явган хүний зам, дугуйн замыг Нийслэл, Орон нутгийн төсвийн санхүүжилт, олон нийтийн санаачлага, бизнесийн байгууллагуудын хамтын хандив тусламжаар сан бүрдүүлэн 2020-2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Google+ Linkedin