Шинээр авто зам нэршүүллээ

Шинээр авто зам нэршүүллээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртын замаас Налайх, Чойрын авто замын уулзвар хүртэлх 20,4 км авто замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор УУРХАЙЧДЫН ЗАМ гэж нэршүүллээ. Налайх, Багануур, Багахангай дүүргийг Улаанбаатар хоттой холбосон уг авто зам нь 1959 он ашиглалтанд орж байсан ба 2019 оноос эхлэн шинэчлэн засварлаж, 2 урсгалтай 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөх ажил хийгдэж байна

Google+ Linkedin