Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус газрын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус газрын үйл ажиллагаатай танилцав

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нь тус газрын үйл ажиллагаа болон цаашид хэрхэн харилцан уялдаатай, үр дүнтэй хамтарч ажиллах талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага, холбогдох нэгжийн дарга нартай уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр Барилга хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатарын зүгээс “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг, Мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Зөвлөх багийн бүрэлдэхүүн байгуулах тухай Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал/захирамжийг баталлаа.

Google+ Linkedin