Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиогоос зохион байгуулсан Хүүхдийн эрх, хамгаалал сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Монголын үндэсний олон нийтийн радиогоос “Хүүхдийн эрх, хамгаалал ” сэдэвт хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдөр 14:00 цагт зохион байгуулж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Цагдаагийн ерөнхий газар, Хот байгуулалт хөгжлийн газрууд оролцон Хүүхдийн эрх, тэдний аюулгүй байдал, хамгааллын талаарх хууль тогтоомж, өнөөгийн байдлын талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С. Даланжаргал “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т сургууль цэцэрлэгийг хэрхэн төлөвлөсөн талаар, Хот байгуулалтын тухай хууль, холбогдох стандарт норм дүрмийн талаар мэдээлэл өгч, чөлөөт асуултанд хариулж, сургууль цэцэрлэгийн стандарт, хүртээмж, төлөвлөлтийн талаар хамтран санал солилцож оролцов.

Google+ Linkedin