Нэг-Хот Нэг-стандарт зорилтот жилийн хүрээнд “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага ISO 9001:2015 стандарт” танилцуулах сургалт зохион байгуулав.

Нэг-Хот Нэг-стандарт зорилтот жилийн хүрээнд “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага ISO 9001:2015 стандарт” танилцуулах сургалт зохион байгуулав.

Хот байгуулалт, хөгжлийн газар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ISO 9001:2015 удирдлагын тогтолцоо, зөвлөгөө, аудитын үйлчилгээний талаар сургалт зохион байгуулдаг “Эс Эф Си Эс”ХХК-тай хамтран “ISO9001” стандартыг байгууллагын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийт 85 албан хаагчийг хамруулан сургалт зохион байгуулав. Тус сургалтаар ISO 9001- гол үзэл санаа, хэрэгцээ шаардлага, Чанар гэж юу вэ?, Чанарын менежментийн 7 чанар, тогтолцооны арга барилын талаар ШУТИС-ийн профессор С.Давааням болон “Эс Эф Си Эс”ХХК –ын сургалтын менежер Сүлд- Од, Сургагч багш Тунгалаг нар  илтгэл тавин мэдээлэл өгөв.

Google+ Linkedin