“Маскаа зүүцгээе, гараа угаая” аян /2020.10.27-2020.12.31/

“Маскаа зүүцгээе, гараа угаая” аян /2020.10.27-2020.12.31/

Улсын Онцгой комиссын 2020 оны Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хурлын тэмдэглэлийн үүрэг даалгаврын дагуу нийслэл, дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулах шийдвэр гарсан. Тус аяны уриалгын дагуу биечлэн ирж үйлчилгээ, мэдээлэл авч буй иргэд амны хаалтыг  тогтмол зүүж, өөрсдийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!              

НИЙСЛЭЛИЙН  ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Google+ Linkedin