Орон зайн төлөвлөлт, бүртгэл, дүн шинжилгээний систем хэрэглээнд нэвтрүүллээ

Орон зайн төлөвлөлт, бүртгэл, дүн шинжилгээний систем хэрэглээнд нэвтрүүллээ

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын дэргэд Орон зай дүн шинжилгээний баг байгуулагдсан. Тус багийн зорилго нь Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Ковид-19-н байршилд суурилсан бүртгэл, хяналт, төлөвлөлт”-ийн системийг хөгжүүлж удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мэдээлэл, технологийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн онцгой байдлын газрууд хамтран  ажиллаж байна.

Энэхүү систем нь “Нэг хаалга, нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн арга хэмжээний  үед УОК, НОК, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн харьяа агентлагууд, дүүрэг, хороодыг бодит агшны мэдээллээр хангах, хяналт тавих, төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээ хийх, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргах, удирдлагуудыг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх олон талын ач холбогдолтой цогц систем юм.

Цаашид тус системд нийслэлийн бүх шатны байгууллагууд орон зайн мэдээллийн сангаа баяжуулан хотын өдөр тутмын асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, төрөл бүрийн төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээ  хийх зэргээр үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

www.covid19.gerege.mn

Google+ Linkedin