Ёс зүйн менежментийн дэд бүтцийн шинжилгээ хийх, төрийн албан хаагчдад ёс зүйн чиглэлийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлыг төлөвлөх, төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах орчныг бүрдүүлэх, холбогдох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга зүйд суралцах, ёс зүйн зөрчлийг шалгах, хянан шийдвэрлэх, хариуцлага тооцох захиргааны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг зөв бичих зэрэг цогц ур чадварыг эзэмшүүлэх “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт богино хугацааны төлөвлөгөөт 2 өдрийн 14 цагийн сургалтыг Удирдлагын академиас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2024 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Уранбайгаль хамрагдаж үнэмлэх гардан авсан.

Сургалтаар Байгууллагын ёс зүйн менежментийн дэд бүтцэд үнэлгээ хийж, хамрагдсан 42 байгууллагаас сонгосон 5 байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд Хот байгуулалт, хөгжлийн газар 91.1 оноогоор тэргүүлсэн байна.